Түүхэн үеүүд
2012-2017 онд “Тэгш цагаан” ХХК-нь шүдний эмчилгээний материал, тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагааны сацуу шүдний эмнэлгийн үйл ажиллагааг эрхэлж байсан.
2017 оны 02 сарын 23-ны өдөр Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног, төхөөрөмж хангах нийлүүлэх ХХ-17/23/3610 тоот тусгай зөвшөөрлөөр “Голденмед ХХК” байгуулагдсан үеэс хойш “Тэгш цагаан” ХХК-ны эмнэлгийн багаж, тоног, төхөөрөмж ханган нийлүүлэх тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авч нэр сольсон билээ.
Харин “Тэгш цагаан ХХК”-нь шүдний эмнэлгийг үйл ажиллагааг дагнан эрхлэх болсон юм.
“Голден мед” ХХК-нь шүд, эмэгтэйчүүд, мэс засал, дотор, нөхөн сэргээх чиглэлийн эмнэлэгүүдэд шаардлагатай онош, эмчилгээний багаж хэрэгсэл, аппаратыг ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна