ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

ӨЛЗИЙБАЯРЫН БАТСҮХ

Удирдахуйн ухааны магистер


GOLDENMED

Хязгаарлагдмал Хариуцлагатай Компаны 
Ерөнхий захирал

GOLDENMED  ХХК -ийн  цахим хуудсанд зочилж манай үйл ажиллагаатай танилцаж байгаа танд чин сэтгэлээсээ баярлаж  байгаагаа илэрхийлье.

Эрүүл мэндийн салбарын дэлхийд танигдсан брэндүүдийн чанар сайтай бүх төрлийн эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн импорт, ханган нийлүүлэлт, засвар үйлчилгээг эх орныхоо эрүүл мэндийн салбарт хүргэж үйлчлэх нь GOLDENMED  ХХК –ийн зорилго билээ.

GOLDENMED  ХХК –нь  БНСУ-ын  Wooridental, Win Win Korea Co..Ltd, ,БНХАУ-ын Шанхай, Гонг Конг, Гуанжоу Фенгдан, СОХО, Тенгет  зэрэг бүс нутагт төдийгүй дэлхийд нэртэй компануудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Бид цаашид харилцаагаа тэлж Герман, АНУ, Япон, Солонгос зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй орнуудтай холбоо тогтоож, тэдгээр улс оронд хэрэглэгдэж байгаа тоног төхөөрөмж эд материалыг үйлдвэрээс шууд нийлүүлэх зорилготой ажилладаг.

Бидний амжилтын үндэс нь манай хамт олны зөв үйл ажиллагаа, найдвартай шуурхай үйлчилгээ, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч компаниуд дээр сургагдсан, албан ёсны сертификаттай, мэргэшсэн туршлагатай засвар үйлчилгээний баг юм.

Өндөр  чанартай дэвшилтэт  техник, технологи, шилдэг станартыг  эх орныхоо эмнэлгийн тусламж, үйлчилгээнд  нэвтрүүлж, Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд та бүхэнтэйгээ хамтран ажиллахдаа  манай хамт олон баяртай байх болно.

Манай хамт олон  Монгол хүний эрүүл мэнд, Монгол улсынхаа хөгжил, дэвшилд хувь нэмэр оруулахын төлөөта бүхэнтэйгээ хамтран  ажиллах болно.

Танд эрүүл энх, сайхан бүхнийг хүсэн ерөөе!