Алсын хараа, эрхэм зорилго

Алсын хараа

Монгол улсын эрүүл мэндийн салбарыг технологиор ханган, иргэн бүрт хүрч ажиллана.

Эрхэм зорилго

Нийгмийн эрүүл мэндийг технологиор дэмжинэ.

Үнэт зүйлс

Харилцагч болон ажилчдынхаа сэтгэл хангалуун байдлыг эрхэмлэн ажиллана.  Шударга, тэнцвэртэй, соёлтой үйлчилгээг ямагт санал болгоно.

“Голден Мед ХХК”

“Голден Мед ХХК”

2016 оны 12-р сарын 21-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас олгосон 17/23/3610 тоот тусгай зөвшөөрлийн дагуу шүдний эмнэлгийн тоног төхөөрөмж, эмэгтэйчүүд, мэс засал, дотор, нөхөн сэргээх чиглэлийн эмнэлгүүдэд шаардлагатай эмчилгээ оношилгооны тоног төхөөрөмж, эмчилгээний багаж хэрэгсэл, аппаратыг ханган нийлүүлэх чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид мэргэжлийн, мэргэшсэн хамт олноор багаа бүрдүүлж Олон улсын эрүүл мэндийн шаардлага хангасан, хамгийн орчин үеийн, чанартай, эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, бараа материалыг иргэд, албан байгууллагад богино хугацаанд нийлүүлж үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг.

Үйл ажиллагаа:

  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалдаа, нийлүүлэлт
  • Шүдний эмнэлгийн тоног төхөөрөмжийн худалаа, нийлүүлэлт
  • Ариутгал, халдваргүйжүүлэлтийн хамгаалах хэрэгслийн худалдаа
  • Олон улсын эрүүл мэндийн технологийн захиалга
  • Түргэний автомашин захиалга, тоноглол
  • Эмнэлийн тоног төхөөрөмжийн засвар

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГА

Хэрвээ та манай бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой шинэ мэдээлэл тогтмол авч байхыг хүсвэл имэйл хаягаа оруулна уу.